УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН БОЛОН АЛБА, ТАСГИЙН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН БОЛОН АЛБА, ТАСГИЙН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРТ  ЗОРИУЛСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

       Удирдлагын академитай хамтран “Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны манлайлал” сэдэвт 16 цагийн багц сургалтыг хоёр ээлжээр нийт 36 удирдах шатны болон дунд шатны менежерүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтаар оролцогчид орчин үеийн удирдлагын чиг хандлага, ёс зүйд суурилсан шийдвэр гаргалт, хариуцлагатай манлайллын арга барилыг эзэмшиж, байгууллагынхаа үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ. Үүнд


Ø  ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ: ёс зүй, ёс суртахууны зарчим, төлөвшил, ёс суртахууны манлайллыг үлгэрлэн манлайлах

Ø  ЁС ЗҮЙ, ХҮНИЙ ЭРХ: ёс зүйгүй үйлдлийн ард хүний эрх зөрчигдсөн байдаг, хүний эрх зөрчигдсөн байвал ёс зүйгүй үйлдэл гарсан байдаг

Ø  АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ: санаатай болон санамсаргүй байдлаар авлигын гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсооход ажилтан нэг бүрийн оролцоо чухал

Ø  ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ, АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗҮЙ: ажилтнаа хөгжүүлсэн байгууллага цаг ямагт өсөн дэвжиж байдаг



     

Энэхүү сургалтад идэвхтэй оролцсон нийт албан хаагчдадаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА