ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

📌Төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшил, мэргэшил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийж, арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаж байна.
📌Энэхүү явцын үнэлгээ нь төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хийгддэг бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2024 оны А/85 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний шалгуурын дагуу зохион байгуулж байна.
🔰 Үнэлгээний чиглэл- Төрөлжсөн мэргэшлийн сургалт, Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй сургалт
🔰 Тодруулбал, зургаан бүлэг, 22 дэд үзүүлэлт, 64 нарийвчилсан үзүүлэлт бүхий шалгуураар сургалтын тайлан, хөтөлбөр, төлөвлөгөө, тойролтын хуваарь, онол, дадлагын хичээлийн хуваарь, бүртгэл, эмнэл зүйн сургагч багшийн судалгаа зэргийг үнэлэхээс гадна сургалтыг удирдах багш, суралцагчдын төлөөлөлтэй ярилцлага зохион байгуулж байна.
🔰 Ийнхүү сургалтын үйл ажиллагааны чанар, хэрэгжилтийг үнэлж, цаашид сайжруулах чиглэлээр арга зүйн зөвлөмж өгөх юм.