“Нээлттэй хаалганы өдөрлөг”

 “Нээлттэй хаалганы өдөрлөг”

Эрүүл мэндийн яам-наас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв амжилттай оролцож байна.

2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилттай оролцож, сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа. 
Өнөөдөр : 
👉Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө
👉 Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл
👉 Сэтгэл зүйн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлага, тараах материалыг түгээж ажиллав.

📅 04 дүгээр сарын 21-ний өдөр дараах үзлэг, зөвлөгөө, мэдээлэл үргэлжилнэ:

👉Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө
👉 Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл
👉 Донтох эмгэгийн талаар мэдээлэл,зөвлөгөө
👉 Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ
Та бүхнийг манай 13 дугаар  асарт хүрэлцэн ирж сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөөнд хамрагдахыг урьж байна.