Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 Спорт...
2026-02-19 09:07:44
🤝Солонгос улсын сэтгэцийн эмгэгтэй хүний сэргээн засах тусламж, үйлчилгээний мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалт 2026 оны 07 дугаар сарын 29-ны өдөр СЭМҮТ-ийн Эрдмийн өргөөнд зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад:
✅Cheongju Mental Health Center,
✅DLG Law Corporation,
✅Mental Health Center “Tree”,
✅Hana Financial Group Foundation,
✅Han-ul Mental Health & Welfare Foundation,
✅Dongjak-gu дүүргийн тамгын газрын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Тус уулзалтаар СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Г.Ууганцэцэг,Үйл ажиллагаа төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Н.Урантүлхүүр,Сэтгэц-Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Н.Алтанзул, Амбулаторийн эрхлэгч, зөвлөх эмч Т.Ганцэцэг нар СЭМҮТ-ийн сэргээн засах тусламж үйлчилгээний үйл ажиллагааг танилцуулан цаашдын хамтын ажиллагааг сайжруулах тухай санал солилцлоо.
🤝Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь олон улсын хамтын ажиллагаа, гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд олон улс орнуудын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох уулзалт, сургалт, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжилтэн солилцох, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.








2026-02-19 09:07:44
2026-02-19 09:10:36
2026-02-19 09:15:59
2026-02-19 09:17:24
2026-02-19 09:20:28
2026-03-05 15:29:29