"Албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт" сэдэвт салбарын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

"Албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт"  сэдэвт салбарын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

✅Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиас санаачлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт салбарын эрдэм шинжилгээний хурлыг 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав.

✅СЭМҮТ-ийн Сэтгэц нийгмийн эрүүл мэнд, гадаад харилцаа сургалтын албаны мансуурлын асуудал хариуцсан мэргэжилтэн, анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй эмч С.Байгальмаа “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлсэн юм.

✅Энэхүү хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, СЭМҮТ-ийн алба хаагчид, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 60 оролцогч танхимаар, 100 гаруй алба хаагч цахимаар оролцов.